Monday, April 6, 2009

Түрийвч

Мангар дээр үеийн бичлэг. Аль дивангарт биччихээд Драфталчихсан байсан.

"Зүгээр залуу" зүгээр л нэг юм .... зүгээр л бичмээр санагдаад ийнхүү бичиж байна. Нилээн хэд хоногын өмнө нэтэд сууж байгаад "утас, түрийвч"-ээ алдваа хөөрхий. Хойно хэдэн бацаанууд орилолдоод байсан хусчихсан юм байна л даа. 4-н жил барьсан хулхи Лакосте түрийвчдээ "Заа баяртай чи минь" гээд аавын өгсөн шинэ түрийвчийг аваад удаагүй байгаад л алдчихдаг. Тухайн үед сольмооргүй л байсан. Хуучин түрийвч минь бүүр урагдаад нэвсийчихсэн, утас мутас нь сэмэрчихсэн ч байх шиг, түрийвчин доторхи зүйлсээ сольж байх эгшинд "нэг л солимооргүй" санагдаад байсан. Хогийн саванд хийх гэснээ болиод гэрт үлдээгээд ирсэн. Ийм л юм болох байсан юм байна л даа. Мөнгө төгрөг нэг их байгаагүй ээ. Яаж азаар иргэний үнэмлэхээ ээжид өгсөн байсан юм. Уул нь байнга түрийвчинд авч явдаг байсан юм. Хуучин Лакосте түрийвч минь ч надтай хамт үгүй мөн их юм үзсэн дээ. Бор өнгөтэй, матарны зурагтай түрийвч, 1000 рүпи, 100 баат, 50 рубль, 2 доллар хамгийн дотор талын цахилгаантай хэсэгт нь, Монгол мөнгөн дэвсгэртүүд дунд хэсэгт, урд нь хэдэн нэрийн хуудас, номын сангийн картууд, гадаад дотоодын зоосон мөнгөнүүд 4 жил эзэн нь болж явсан .

Энийг 2 ч удаа хаясан. Нэгийг Монголд: ТИС-н 2-н жорлонд бие засч байхдаа,,,, олсон хүүхдэд нь 5-г өгөөд иргэний үнэмлэх нтрээ авч байсан. Бас нэг удаа Тайландад явж байгаад дэлгүүр баахан хүнс авчихаад, гадаах сандал дээр нь хээмбургер идэнгээ сайхан сүү ууж байгаад мартсан.

Түрийвчээ сольж байх үед бас бага зэрэг харамсах үе байсан. Ингээд юмаа алдлаа даа. /Одоо зүв зүгээр/

Saturday, February 28, 2009

Цагаан сар

Энэ жил гэртээ харьсангүй учир нь гэрийнхэн энд ирж битүүлж шинэллээ. Багадаа айл хэсэх их дуртай байж билээ. Танихгүй айлаар хүртэл их ордогсон. Нэг уут авчихсан байрныхантайгаа нийлээд л ... Байрныхан ч гэж дээ... Хөлгөө, Золбоо эд нартай л... Одоо бол хамаатныхаа хэдэн айлаар ч орох гэхлээр санаа зовоод байх юм. Гэхдээ энэ жил нилээн хэсч авлаа. Бэлэг гэж ихэнхидээ мөнгө, нэгж өгч байна. 20-д мянган төгрөг, 2500 нэгж, 2-3 шоколад, хэдэн чихэр, оймс, тэмдэглэлийн дэвтэр гэсэн зүйлстэй боллоо. Шинийн хоёронд Ганжаагийн ПиСи-д ангиараа очиж тоглосон. Бүгд энд тэнд суучихсан, цугтаа биш болохоор нэг л тоглосон болсонгүй.

Хамаатан саднаараа уулздаг, хангалттай сайн идэж уудаг гоё баяр шүү. Даан ч харин зарлага ихтэй. Энэ жил нээрээ хүний урманд бууз хийлцсэнгүй. Харин идсээр л байгаад таарлаа. Айраг ойрд уугаагүй ... уусан , гоё байна лээ шүү. Мэндээгийн өвөөтэй золгох далимаар овоо сайн айраг ууж авсан. 4 аяга, гараад гэдэс эвгүйрхсэнийг эс тооцвол сайхан л байлаа.

Арчаагүй, хөгийн, залхуу байдалтай дасаад байна уу даа? Өнгөрсөн жилийн цагаан сараар уул нь зөндөө юм хийхээр төлөвлөгөө гаргасан. Харамсалтай нь биелсэн нь 20-30 хувьтай л байгаа байх. Энэ жил бүр төлөвлөгөө ч гаргах сэдэл гарахгүй байх чинь... Зүгээр л хэсэг хормын "сэтгэлийн таашаал"-г энд тэндээс хайх юм. Ерөөсөө харьж байгаад төлөвлөгөө гарганаа.

Friday, January 30, 2009

Нүүдэл

Өглөө 10 өнгөрөөж сэрлээ. Тэгээд өндөг шарж талхтай идчихээд, гарч 10 уруу л явлаа. Өнөөдөр Дарам багшийнхыг нүүлгэнэ. 3-р сургуулийн урдаас микрт суулаа. 3-4, Хархорин гэхээр нь суучихсан чинь 10 орохгүй гэж авдаг байгаа. Буугаад жаахан алхаж /Багш утасдаж байна 11 гэж уулзаад гэрийг нь нүүлгэнэ гэж тохиролцсон 11-15 болж байна. Буруу микрт суугаад хоцорчихлоо. Юманд сайн нягт ханд. Мэдэхгүй бол хүнээс асууж бай/байгаад Тэнгисийн урдаас автобусанд сууж 10 орлоо. Новш гэж бээлийгээ орхиод буучихсан байна ш дээ. Намайг тосох гээд Бороо зогсож байлаа. Бороо бол яг манай доод курсын оюутан. Сайхан гар л болохоос хүн сайтай дотроо бодолтой, юманд их сэтгэлээсээ ханддаг хүн юм шиг надад санагдсан.

Хамтдаа гэрт нь ортол Шаарий, Бороо Шаарий 2-н ангийнх нь нүдний шилтэй банди, багшийн ажлын газрын нэг залуу бууз идэж байлаа. Ойр зуур юм идэж уугаад байгаад, юмаа гаргаж зөөж эхлэв. Ганцаараа гэхэд нилээн новштой хүн байна лээ шүү. Портэрээр хоёр явж байж дууслаа. Замдаа нөгөө очих байраа олдоггүй. Эхлээд буруу уулзвараар орсон, дараа нь өөр буруу эзэнтэй айлынд очиж ч байх шиг хэхэхэ. 4-5 том залуучууд баахан юм барьчихсан айлын хаалганд түлхүүр тааруулаад, гэрийн эзэн бололтой 20 орчим насны махлаг залуу айж гайхсан байдалтай хаалга тайлж, бид нар гарж бөөн инээдэм боллоо. Гэтэл байрны хөлслүүлэгч этгээд 6 гэхийг 9 гэж байрныхаа дугаарыг сольж хэлснээс болж энэ бүх паян болсон нь мэдэгдэх нь тэр. За ингээд багшийн эд хогшилийг зөөж оруулах нь тэр. Шаарий гар нь өвчтэй болохоор Бороо бид 2 л ихэнхи том зүйлсийг нь зөөцгөөсөн. Том ч гэж дээ нэг шкав/гэхдээ шкаваа 4-лээ зөөсөн. Арай л 2 хүн амжихгүй юм байна лээ/, 2-3 диван, нэг том зурагт. Сүүлдээ зурагтаа дээшээ оруулахдаа, даахаа байж гар нь чичигнэж ч байх шиг. Ойрд хөдөлгөөн хийгээгүй, бэлтгэлд яваагүй. Хөдөлгөөн дутмаг байж байгаад гэнэт баахан хүнд юм өргөчихсөн. Жаахан сонин болж байна шүү. Одоо бичиж байхад гар хөндүүрлэж л байна. Ер нь би янз бүрийн айл нүүлгэлцэх, газар шорооны ажил, юм зөөх гэх мэтчилэнгийн ажилд нилээн дайжлагддаг. Өнгөрсөн намар Лхачулуун ахын Бэлхэд байх газарт очиж суурь цутгалцсан, Кэйко багшийнхийг нүүлгэлцсэн гээд л ярьвал нилээн юм болох байх. Манай хамаатнуудын ихэнхи нь эмэгтэйчүүд болохоор тиймэрхүү юманд ах бид 2 дайчлагдах нь их. Хэдий туранхай ч гэсэн, би шөрмөстэй аль болох тиймэрхүү юмнуудыг хийлцээд өгье гэж боддог. Ер нь хар бор ажил хийж явахад, хүч хүрэхгүй ч залхуурахгүй тэвчээртэй байж надаас илүү бяр чадалтай нөхдүүдээс дутахгүй юм шүү гэж амихандаа их л хичээх юм. Тэр нь ч үр дүнгээ харуулдаг.

За тэр яахав, ойр зуур юмаа янзлалцчихаад, Дарам багш Шаарий нөгөө нөхөр 2-г хоолонд явуулав. Багш бид нар хооллонгоо багшийн зургийн цомгыг үзэж ярилцана. Би ТИС-д орж суралцсанаасаа хойш хоёр л багш харсан. Нэг нь Дарам багш, нөгөө нь Дэдэрмаа багш. Дарам багш дээр анх Монголын түүх хичээлийг үзэж танилцаж байсан. Тухайн үед бид нарыг музейгээр дагуулж явж, олон сонирхолтой түүх ярьж өгч байсан. Одоо ч ярьдаг, ер нь ТИС-д Дарам багшийг таньж мэдэхгүй хүн байхгүй. Бид нартай багш гэсэн байр сууринаас өөр адилхан найз нөхөд гэдэг өнцгөөс харьцдаг нь магадгүй биднийг илүү ойр дотно болгодог юм болов уу. Дарам багшаас эссэ бичихийг сурсан гэж хэлж болох байх: Нэг удаа эссэ хураалгах цаг болоод багшид таалагдах гээд эсэн бусын гоё үгнүүд санааны цуглуулга маягын 4-5-н эссэрхүү юм бичээд өгтөл. Уучлаарай эдгээр нь эссэ биш байна уул нь өөрийнхөө бодлыг бичсэн бол ... гэсэн байлаа. Тэрнээс хойш бусад таалагдах эсэх нь хамаагүй хамгийн гол өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эссэ юм байна даа гэж ойлгож билээ. Ер нь их сайн хүн, хүмүүст их тусладаг. Ганц гэм нь бага зэрэг гутранги үзэлтэй, гомдомтгой юм шиг санагдсан.

Өдөр ажлаас утасдлаа. Энд зугаатай байсан тэгээд ч айл нүүлгэлцэн гээд жаахан муу цамцаа өмсөөд ирсэн болохоор очихоосоо ичиж байлаа. Надаар юм хийлгүүлнэ гэнэ. Чадвал очьё гэж хариуллаа. Удалгүй утасны цэнэг дуусч унтарлаа. Очвол ч очьё гэж бодож байсан. Одоо яая гэхэв

Дараа нь бид нарт өөрийнхөө ДВД-ний цуглуулгыг үзүүллээ. Солонгост сурж, ажиллаж байхдаа цуглуулсан дандаа ориг ДВД-нүүд. Матриксын гурвал, Бэйсик инстикт гээд л ...Миний хамгийн их сонирхол татсан ДВД нь балетуудын хамгийн гоё хэсгүүдийг түүвэрлэсэн нэг ДВД байлаа. Дараа Хангай юмуу Ичкагийн компьютер дээр сайхан авч үзнээ. Бороо Малина харчихаад л их л сайрхсан байдалтай багштай ярилцаж байлаа. Би дээр нэг хальт үзсэнээс цаашгүй, төвлөрч үзээгүй. Дараа нэг үзнээ. Ингээд бид нарт эхлээд Ривэ Дэнс товшлуур бүжгийн хамтлагын 1995 онд Солонгост тоглосон тоглолтын хэсгээс үзүүлэв.


Тухайн үед 190 доллараар эхнэртэйгээ хэрэлдэн барин байж үзсэн гэдгээ ч ярьж байлаа. Үнэхээр гайхалтай бүжиг. Гутлыг нь тусгай модоор хийдэг зэргийг тайлбарлаж байсан. Дараа нь Бороонд бүжиглэж байна мюзиклийн хамгийн оргил хэсгүүд/хальт үзэж л байсан/, Минкусын ямар билээ нэг балетын мазурк бүжиг, хунт нуурын үхэж буй хунг Оросын 70-н настай балетчин Маяа Писецкаяа хэрхэн сайхан бүжиглэж байна гээч. Гайхалтай. Тухайн үед загвар зохион бүтээгч Пьер Кардини дурлаад 5-6 коллекцоо зөвхөн түүнд зориулж зохиож явсан гэж багш хэлнэ:. тэгээд Ганс н Росес-н 1996 онд Сингапурт тоглосон тоглолтын хэсгээс Диваажингийн хаалгыг тогшиж байна-г хамгийн сүүлд амьдаар дуулсаныг нь сонсголоо. Аксэл Роус цагаан бандага өмссөн дуулж байлаа. Би та нарт Аксэл Аксэл Роус-н боовыг харууллаа шүү гэж багш марзагнан. Дуулж байхдаа гүйж харайж, микрофоноо шидэж ёстой элдэв янзаар элэглэж байлаа. Дараа нь Металлика...

Ойр зуур юм янзлалцаад бид нар гарцгаав. Нөгөө 3, хорооллоор явж, өмд харна гэнэ. Багш бид хоёр нэг зүг болохоор хамт явлаа. Замаараа эмийн сан орж, хүн орхоодойтой цай авч уунгаа, таксинд юм ярилцлаа. Ингээд багш бага тойруу дээр бууж, би цаашаа гэрлүүгээ харих нь энэ. Одоо гэрийнхээ гаднах нэтээс энийг бичнэм...

Sunday, December 7, 2008

Уулзалт

PS: It was written in a long time ago.

Өнөөдөр Япон хэлний түвшин тогтоох шалгалт 2-р түвшинд өглөө. Уул нь нилээн эртнээс бэлдээд овоо өгнө гэж бодож байсан ч хугацаа байна "Бэлдэнээ сайхан" гэж явсаар байгаад ... Чадах чинээгээрээ хийлээ. Унших 3-р хэсэг нь нилээн хүнд байлаа. За дүүрсэн хэрэг. Ямар ч л байсан хэд хоног санаа зовсон одоо ингээд арай гайгүй боллоо. Уул нь хальт хальт хийгээд л байсан.

Дараа нь нөгөө охинтойгоо Хунт нуураа үзлээ. АяТи паркад уулзаад цаашаа хамт явья гэж бодож байсан юм. 4-15 гэж шалгалт дуусаад, гэртээ ирж хувцсаа солиод гоонж, заантай зангиагаа зүүгээд гарлаа. Замынхаа дунд билетээ авч гарахаа мартсанаа санаад буцаж гүйж аваад таксидаад очтол нөгөөх маань байдаггүй. Утас холбогдох боломжгүй. Ирж байхад "Чамайг ирэхгүй бол би явлаа шүү. Утасны цэнэг дуусч байлаа" гэж мсж ирсэн байлаа. Түрүүлээд ДБЭТ дээр оччихсон юм байх гэж бодоод очтол байдаггүй. Залгатал "ирж байна" гэнэ. Манай нэг найз бас ирчихсэн бас үзнэ гээд нэг охин хүлээж байна. Мань мэт шиг хүн хүлээсэн залуус нилээн харагдаж байлаа. Ашгүй нэг юм уулзав уу? үгүй юу? хаалгаа барьчихлаа. Баахан балбаж, балбаж нэг муу юм орлоо. Энэ хооронд нэг алчуур, түлхүүрний оосор /зааны зурагтай жижиг торгон цүнх/-оо өглөө.

Хоцорсон болохоор жаахан тийм байлаа. Одетта/эмэгтэй цагаан хун/бол төгс төгөлдөр эмэгтэй хүнийг үзүүлсэн сонгодог жишээ. Бие хаа, зүс царай гээд л ... Хөлийн булчинг эс тооцвол.. хэхэхэ Зигфрид ханхүү ч бас сайхан бүжиж байлаа. Харин тийм ч сайн санагдсангүй. Хунгуудаас нэг хун тун дажгүй, нүдэнд байн байн тусна. Салбадайн бүжиг, Бяцхан хунгуудын бүжиг, Хар хувцастай бүжиглэдэг бүжиг зэрэг үнэхээр гайхалтай байлаа. Хэдэн ч удаа эргэдэг юм? Толгой нь эргэдэггүй юм байх даа? Сунгалт мунгалт гэж үнэн лаг юмаа. Хөгжим нь бүүр ч тасархай. Ялангуяа "зангилаа"ая бол ярих юм биш. Дээр нь ордны вальс, бас нэг хүүхэлдэйн кинон/дан ая яваад л баримлын шавраар хийсэн хоёр мужаан найз янз бүрийн юм хийгээд л бүтэлгүйтээд байдаг. Монгол телевизээр их гардаг байсан/ дээр гардаг аятай төстэй аян дээр бүжиглэдэг бүжиг их таалагдав.

Дуусаад хоюулаа нэг газар суухаар болж, ЭЗ-н тэнд байх Я... гэдэг нэг кафед орлоо. Пиво уумааргүй байсан, нөгөөх маань ч гэсэн уухгүй гэнэ. Сүүтэй шоколад захиалтал байхгүй гэнэ, тэгэхээр нь зайрмаг захитал бас байхгүй. Арга ядаад кола авлаа ш дээ. Мяа газар байна лээ. Явж байгааТэгээд ойр зуур юм ярилаа. Энэ уул нь хүмүүжилтэй их дажгүй охин. Надад ч гайгүй л санагдаж байгаа л даа. Гэхдээ л нэг л сонин... Найз охиноо болгодог ч юмуу? Мэдэхгүй ... За за харж л байя. Ер нь зүгээр л найзууд байсан нь дээр байхаа.

Friday, December 5, 2008

Эхлэл

Нэг нөхрийн блог уншиж байгаад сэтгэгдэл бичих гэсэн болохгүй болохоор нь энд бүртгүүлээд блог нээчихлээ. Ер нь энд өөрийнхөө хувийн амьдарлын тухай бичнээ.

Манай ах гэж нээрээ сайхан ажилгүй гар юмаа. Ах бид хоёр, хоёр өрөө байранд амьдардаг. Нэг өрөөгөө хүнд хөлслүүлдэг. Бөөнөөр нь уул нь мөнгөө авдаг байсан. Энэ удаа гэнэт мөнгө хэрэгтэй болоод нутгийн нэг танилд 3-н сараар нь мөнгийг нь аваад суулгав. Ингээд дараагийн 3-н сарын мөнгийг авах болтол, мань хүн 150-г өгчихөе, удахгүй үлдсэнийг нь өгнө гэжээ.

Ах хүү мөнгө хараад баясаж, эхлээд 130, дараа нь 70 болж багасна, ... энэ хооронд би 10-г авч өр шир энээ тэрээ гээд дараа нь бас 10-р Хунт нуурын билет авсан. Уул нь багшаас 2500-р авна гэсэн ч цаг нь тулсан чинь билет нь дуусчихсан энэ тэр гэж худлаа ярьдаг юм. Хамт үзнэ гээд хэлчихсэн болохоор өөрөө ДБЭТ орж 6-н билетээс 2-г авлаа ш дээ. Тэгээд сүүлд 10-г авсан. Ингэхэд мөнгө байсан дугтуйнд 30 үлдсэн байлаа. Өглөө босч хамт балет үзэх охиныхоо бэлэглэсэн "Alchemist"-г уншиж дуусгачихаад, Монгол бичгийн бие даалтаа хийж байгаад дахиад 10-г авах гээд дугтуйгаа үзтэл хоосон байдаг юм даа. Дургүй хүрсэн гэж 120-г ах гуай ганцаараа 3-4-н өдөрт дуусгачихсан. Аав ээж өртэй/түрүүн гадаад яваад баахан өр тавиулсан. Яаж мөнгө нэххэв дээ?/ байхад өөрөө ажил хийхгүй. Хэд хоногын өмнө өлсөөд хоосон явж байсан байж хэдэн төгрөг харахаараа... Өмнө нь
-Найздаа өрөө өгсөн
-Насаа эгчид хар чавга авч өгсөн
-Мах авсан ... зэрэг хэдэн юм хэлсэн. Тэр нь ихэдлээ гэхэд л 30-40 болно. Дээр нь бид хоёртой хамт ахын 10-н жилийн ангийн анд гэх Очбаяр гэх нөхөр хамт амьдардаг. Байрны мөнгө төлдөгөө их юм гэж боддог юм байх даа. Уул нь 400 гаргаж авдаг, монголдоо томд орох банкинд ажилладаг ухаантай. Хөгийн амьсгаа ганцаараа өөрийгөө болгох л дуртай. Оройдоо ганц талх ч болтугай аваад ирчихгүй шүү. Хаяа л нэг юм авна. Би нэг хоббигоороо ажил хийдэг. Тэр нь сард 10-г л өгдөг. Юу болохов. Амьдрал хэцүү байнаа. Гэхдээ энэ бол түр зуурынх шүү. "Ёс зүй"-н лекцэнд суучихаад нөгөө хоббины ажилдаа очлоо. Харж хандах ёстой гэнэ. Хонохоор боллоо. Менежерийн авгай ятгаасаар уул нь хонохгүй гэж бодож байсан боловч.. Би энэ авгайд дургүй. Шал тэнэг, мэдлэг боловсролгүй/яахав нэг юм төгсөө л байх/ хүнийг сонсохгүй өөрийнхөөрөө зүтгэчихнэ. Илжиг шиг зөрүүд... ааш гэж адсага... гэлээ ч өөдөөс нь харж худлаа инээн "тийм, тийм аахан аахан" гэж, дотроо "Хуцна биз тэнэг авгай" гэж бодон салаавч өгсөн шигээ байна. Далимаар нь сайхан нэт хэсэж байгаад гэнэт ийм блог нээчихдэг. Юу вэ? Шөнийн 03-31 болж байна...

Уул нь би гэдэг хүн гадаадад сурахыг хаа байсан 10-н жилийн 8-р ангиасаа хойш хүссэн ч эс чадав. Ингээд Монголынхоо хамгийн том гэгдэх сургуульд хүсээгүй мэргэжлээрээ сураад 4-н жил боллоо. Ингээд нохойн дуу ч ойртлоо, төгслөө... энэ хавар... За ямар ч л байсан. Сурсан ч биш сураагүй ч биш мэргэшил ч гэх юмуу чадвар ч гэх юмуу энэ ухаанаа төгсөхөөсөө өмнө эмх цэгцтэй болгож, гүйцэд эзэмшихгүй бол ониг болж, бас л өөртөө харамсана. Өнгөрөгч цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн төлөө ингэсгээд өндөрлье.